1.  Шим тэжээлийг зөв авах нь урт наслахын зангилаа болно. Хүн өдөрт 90 төрлийн амин дэм эрдэс бодис, шим тэжээлийн зүйлийг хоолноос авч байх ёстой боловч хүний биед зайлшгүй хэрэгцээтэй шим  тэжээлийн тоонд  40 шахам эрдэс амин дэм ордог. Тиймээс та тэжээллэг хоол хүнсийг хэрэглэж байгаарай.

2.  Зүй зохистой хөдөлгөөн бол хөгшрөлтийг хойшруулах гэсэн баталгаа. Хүн хөдөлгөөнтэй байж чийрэгжиж эрүүлжих учиртай.Та өдөрт 5-6км алх. Гэхдээ өөрийн алхдаг хэмнэлээсээ 2 дахин хурдтай алхвал энэ нь танд хөдөлгөөн болно. Мөн та спортоор хичээллэдэг бол 1 цагийн турш тасралтгүй хичээллээрэй.

3.  Сэтгэл зүйн байдал зайлшгүй нөлөөлнө. Оюун бодол бол өөрийгөө аврах бурхан гэдэгт итгээрэй. Таны сэтгэл зүйн тогтворгүй байдал нь таны дотоод эрхтэнд муугаар нөлөөлж байдаг бөгөөд энэ нь мөн таны гоо сайханд ч бас нөлөөлнө. Та аль болох тайван, уур уцааргүй байвал таны нүүр царай гэрэлтэх болно.

4.  Амьдралынхаа дадал зуршилыг өөрчилж байвал үл хөгширнө. Архи тамхи, өөх, тос, уур бухимдал хэтрэх нь бүгд муу зуршил юм. Та аль болох амьдралын зөв дадал зуршилыг бий болгох хэрэгтэй. Орой хэт их шингэн зүйл уух нь бөөрөнд ачаалал өгч улмаар шингэн биед тархаж хавагнах талтай байдаг. Энэ нь таны гоё сайхан харагдах хүслийг дарах муу талтай.

5.  Байгалийн зарим ургамалыг ашиглаж сурах хэрэгтэй. Хүн төрөлхтөн олон мянган жилийн түүхийн явцад урт наслахад чухал хэрэгцээтэй зүйлийг танин мэдэж ашигласаар ирсэн сайхан уламжлалууд байдаг. Та хоол хүнс, гоо сайхан, хувцаслалт зэрэгтээ натураль түүхий эдийг орц найрлагандаа оруулсан зүйлийг ашиглаж байгаарай. Энэ нь таныг тайвшруулж, ядаргаа тайлах үйлчилгээ үзүүлдэг өвөрмөц онцлогтой .