Би гэж хүн хүнтэй танилцаад хоёр хүүхдээ гаргаад 5 дахь жилдээ явж байна. Та бүхэндээ нэгэн зүйлийн талаар бодлоо хуваалцах гэсэн юм. Манай хадмууд бэр гуйна гэж хулхидсаар байтал дүү маань эхнэрээ гуйгаад аваад ирлээ.

Намайг анх ирсэн жил хадмын гэр шатаад дараа жил бэр гуйна гэтэл нөгөө луу жил нь манай нөхрийн харш жил гээд могой жилд гуйх болов оо. Тэгтэл могой жилд нь би төрөөд нялх биетэй яаж гуйхав гээд морь жилд гуйна гээд л манай хамаг ах дүүд хадам ээж зарлаад л байсан. Гэтэл нөгөө морь жил аль хэдийн өнгөрөөд хонь жил бас дуусах гэж байдаг. Саяхан энэ жил охиноо гуйя гэсэн жин танайх бас гуйлгатай юм байна.

Дараа жил л болохоос гэдэг байгаа сая есөн сард манай аав ээж 2 дүүгийн маань эхнэрийг гуйсан юм. Дараа жил гэхэд бич жил хатуу жил гээд дахиад дараа жил болно биз дээ анхандаа хэлсэн үгэнд нь их л итгээд л хүлээдэг байлаа. Одоо ч худлаа гэж боддог болсон. Дүүгээ ийм хурдан эхнэрээ гуйлгуулж байгааг хараад гоё санагдсан. Бэр гуйсаны маргааш хэлэх юм байна гээд дүү маань за хэл гэсэн 2-улаа инээгээд байсан чинь маамаатай болчихоод яараад байсан гэнэ ээ. Ёстой хөөрхөн байгаа биз хэчнээн амьдрал нь болж бүтэхгүй санхүү болоод жижиг сажиг асуудлууд гарсан ч гэлээ олон жил болж бүүүр ач, зээгийн гаргачихсан бэрүүдээ хуримын хийдэггүй юм аа гэхэд ядаж бэр гуйж баймаар юм байна даа гэсэн санааг та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Бас үүнд нөхрүүд их нөлөөтэй байдаг юм байна аа. Манай дүүг ээж, аав хоёр нас нь бага юм чинь ядаж гэр орныг нь бэлдчихээд л гуйя гэж байтал хүүхэдтэй болсноо мэдэнгүүтээ л шавдуулсаар байгаад л гуйлгуулчихлаа ш дээ. Ингээд бодохор намайг муухай юмаа. Хадмууд намайг үл тоож ч байгаа юм шиг.