​Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргий. Өөрт тохиолдсон хэцүү бүхнээ та нартаа хуваалцахаар шийдлээ. Би гадаадад сурдаг удаагүй 24-той.

Найз залуутайгаа нийлээд 3 жил болж байна. Бид одоо салж байгаа. Ер нь бид сүүлийн үед тун таарамжгүй байх болсон л доо. Байнга хэрэлдэнэ, сексийн хувьд ч хүсэхээ больчихсон би. Би саяханаас өөр хүнд сэтгэл татагдаад байна. Тэрэнтэй ажил хэргийн л холбоотой танилууд төдий байсан нэг өдөр бид өдөржин хамт явах ажилтай болсноос л бүх зүйл эхэлсэн юм. Тэр ч надад талтай байгааг нь мэдсэн. Гэхдээ найз бүсгүйтэй 5 жил болж байгаа хүүхэдгүй л дээ. Бид 2 уулзаад сар болжийно. Яагаад ч юм найз залуугаа хуурч байгаадаа өөрийгөө үзэн ядаж нөгөө залуугаа харахаар хайр хүрж мартчих юм. Найз залуу маань надад үнэхээр хайрт гэхдээ хэтэрхий хайрт бас хартай болохоор тэр нь надад их дарамттай санагддаг, архи хааяа амсна тэгэх бүртээ хэрэг төвөг тарьчих гээд байдаг нь надад цаашдаа хамт байхад хэцүү хүн байна гэж бодох болсон. Нөгөө залуу хэлэхдээ цаашдаа юу болохыг хэн ч мэдэхгүй гээд л угаасаа нээх юм ярьдаггүй дуугай хүн. Найз охин нь ч гэсэн их даруухан гэсэн. Би бодохдоо эрэгтэй хүн удаан нэг хүнтай байхаараа хааяадаа уйддаг юм болуу? Тэгээд би гараад ирэхээр сонирхолтой санагдсан юм болуу? Би зүгээр уйдаа гаргадаг хүн болчихвий ч гэж айх боллоо. Намайг гаднаас харахад тийм ч амар өвөрт орох охин биш! Одоо би цаашдаа яах бэ найз бүсгүйтэй залуутай уулзсаар байх уу? Эсвэл найз залуугаа ч тэр алиныг нь орхиод ганцаараа амьдарах уу? Надад зөвлөөч. Үнэхээр яахаа мэдэхгүй хэцүү байна. Түүнийг өдөр шөнөгүй хүлээдэг хэрнээ найз залуугаа огт бодохгүй байх юм.