Биднийг дөрвөн жилийн турш үдэш бүр цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан шоу нэвтрүүлэг бол “UBS” телевизийн “Universe best Songs” наадам билээ.

Тус наадмыг шилдэг оролцогчид, шилдэг шүүгчдээс нь гадна авъяаслаг хоёр хөтлөгч нь чимж байдаг. Тус шоуны хөтлөгч П.Одгэрэл дуулах, бүжиглэх, шүлэх бичих гээд чамгүй олон авъяастай нэгэн. Тэрбээр олны таашаалд нийцсэн  “Зүрхэнд гэрэлтэх од” киноны дууны шүлгийг бичиж чадвараа гайхуулсан.

Муу бодол, муу санаа өвөрлөхгүй байхыг хичээж, зөв бодолтой амьдрахыг чухалчилдаг түүнд олонд ил болоогүй нэгэн авъяас бий. Сэтгүүлч бүсгүй маань цаг зав гарвал шүлэг бичихээс гадна зураг зурах сонирхолтой гэнэ. Багаасаа зурах сонирхол, авъяастай тэрбээр сэтгүүлч болоогүй бол загвар зохион бүтээгч эсвэл зураач болох байсан гэнэ.

Ингээд сэтгүүлч, хөтлөгч, редактор гэсэн олон гуншинтай дуулах, бүжиглэх, шүлэг бичих, зураг зурах гээд олон авъяастай чадварлаг бүсгүйдээ ажлын амжилт хүсье.    

Б.Хорлоо