Энэ жилийн “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээн Индонез улсад зохион байгуулагдах билээ. Орон орны сайхан бүсгүйчүүд чуулж, авъяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж шилдэгээ тодруулдаг тус наадамд манай улсын бүсгүйчүүд амжилттай оролцдог уламжлалтай.

Энэ жил тус наадамд эх орноо төлөөлөх бүсгүйгээр мисс С.Пагмадулам шалгарсан байна. Тэрбээр өдгөө 22 настай бөгөөд өнгөрсөн онд нийт 54 орны аялал жуулчлалын миссүүд оролцсон “Miss Tourism International” тэмцээнээс  “Авъяаслаг мисс” өргөмжлөл хүртэж байсан. Тус тэмцээнд  “Оломгүй далай” хэмээх монгол ардын уртын дууг чадварлагаар дуулж, монгол бүсгүйн авъяасыг гайхуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн.  

 Нэр хүнд бүхий “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөхөөр болсон түүнд баяр хүргэж, амжилт хүсье.