Хошин урлагийн “Маск” продакшины жүжигчин Ш.Жавхланг инээмсэглэл нь чимдэг хэмээн үзэгчид тодорхойлдог. Тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсч, ажлын гараагаа телевизийн кинонд дуу оруулж эхэлсэн байдаг.

Өдгөө тоглосон дэлгэцийн бүтээл, тайзны уран бүтээлүүдээрээ олноо танил болсон түүнийг  хошин урлагийн дунд үеийн төлөөлөл гэж нэрлэхэд нэг их буруудахгүй бизээ.

Жүжигчин хүн ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж сайн, муу олон дүрд хувирах шаардлага гардаг. Тэгвэл жүжигчин Ш.Жавхланг тайзнаа ч өөрийнхөөрөө байж чаддаг, маскгүй жүжигчин хэмээн үзэгчид дүгнэжээ. Тэрбээр сэргэлэн адтай бүсгүй , эрх танхи охины дүрийг төвөггүйхэн гаргачихдаг. Айлын бага охин аав, ээж, ах, эгчдээ эрхэлж өссөн болохоор эрх охины дүрийг зовох юмгүй гаргачихдаг биз.  Инээдээрээ гоёж, дүр бүрээ хүний сэтгэлд хүртэл амилуулдаг  түүнийг “маскгүй жүжигчин” гэх өөр нэгэн тодотгол чимэх болжээ. 

Б.Хорлоо