​Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг миний өчүүхэн бодлыг уншиж байгаа та бүхэндээ хүргэе. Би үнэхээр их бачуураад хаана хэнд хандахаа мэдэхгүй энд бичиж сууна.

Би одоо 27-той нөхөр 2 хүүхэдтэй. Нөхөр минь миний хуүьд үнэхээр хамгийн итгэж болох хүн маань байлаа анх. Одоо нээрээ үнэхээр яах гэж юуны төлөө амьдарч байснаа, би ийм их доромжлол амсах юу хийснээ ойлгохоо байлаа. Нөхөр маань намайг хайрладаг, надгүйгээр амьдарч чадахгүй гэдэг хэрнээ надад байж боломгүй гомдол, харууслыг төрүүлэхээр зүйл зөндөө хийсэн. Гэхдээ би өнөөдрийг хүртэл зүгээр л уучлаад ирсэн. Тэгсэн саяхан явалддаг хүүхэнтэйгээ гэр бүл болсон. Бүүр хадам ээжид танилцуулсан гэдгийг мэдлээ. Энэ ямар их доромжлол вэ? Би үнэхээр бухимдаад сэтгэл дотрыг минь самарчихсан л юм шиг болчлоо.

Арай ч дээ. Би бүүр өөрөө өөртөө уур минь хүрч байна. Ийм хүнийг өдий болтол нь тэвчиж хүүхдүүдийг төрүүлж өгч, гэрийнхнээсээ өмөөрч, тэр хүнд элдүээр хэлүүлэн барин хамт амьдарсан. Тэр хүнийг яв гэхээр явдаггүй та 3-гүйгээр амьдарч чадахгүй гэдэг хэрнээ яагаад надаас өөр хэн нэгнийг хараад байдгийн болоо? Би зүгээр л бухимдлаа л бичлээ. Зүгээр л хэндээ ярьхав гээд биччихлээ. Иймэрхүү асуудалтай зөндөө л хүн байгаа байлгүй дээ… гэж тайвшрах юм даа.