“Маск” продакшины жүжигчин Золзаяаг охин хамтлагийн дуучин Анугын экс найз залуу Энх-Амгалан болон дуучин Амрахүү нартай холбон бичсэн билээ. Энэ талаар түүнээс тодруулахад: “Энх-Амгалан бид хоёр зүгээр найзууд ш дээ. Дээр Dj Da Candy-г ирэхэд л шоун дээр нь тааралдсан. Тааралдаад юм ярьж байхад л зураг авчихсан байсан. Тэрнээс ямар ч холбоогүй найзууд. Уг нь мөрөөрөө ажлаа хийгээд, амьдраад л явж байгаа ш дээ. Найзуудтай маань холбоод байх юм.” гэв. Мөн тэрбээр “Тоглолтын бэлтгэл гээд сүүлийн үед завгүй байгаа.  Бичээд байгаа шиг өдөр шөнөгүй  шоудаад байдаггүй. Хааяа нэг бүжиглэх гээд найзуудтайгаа орж гарахаар л хүмүүсийн нүдэнд өрчтих юм. Залуу хүн хааяа нэг гарна ш дээ. Энэ сарын 16-аас МҮЭСТО-д Маск продакшны маань шинэ тоглолт тавигдана.Бэлтгэлээ хийгээд завүй байнаа.” Гэдгийг хэлж байлаа.