“Хоймор өнжих нар” телевизийн олон ангит уран сайхны кино айл бүрийн хойморт гарч, үзэгчдийг нэг хэсэг дэлгэцийн өмнө “уясан” билээ. Тус киноны гол дүрийг бүтээсэн О.Итгэлийг энэ л уран бүтээлээрээ үзэгчдийн танил болсон. Тэрбээр 2010 онд ОХУ-д жүжигчин сургах тэтгэлэгт хөтөлбөрт тэнцээд хойд хөршид суралцаж төгсөөд эх орондоо ирсэн юм.

 

Түүний хайрыг мэргэжил нэгт Т.Энэрэл татсан бөгөөд хосууд анхны үрээ өлийдөн авчээ. “Гэгээн муза-2010” наадмаас “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн Бүжингийн дүрээр “Шилдэг эмэгтэй туслах дүр номинаци”-д нэр дэвшиж, Гран при хүртэж байсан Т.Энэрэлийг танихгүй хүн үгүй биз ээ. "Хайрын бэлэг", “Be My valentine”, “Гурван найз” зэрэгт тоглосон тэрбээр драмын театрын залуу жүжигчнээр ажиллаж буй.