Бидний сайн мэдэх УИХ-ын гишүүн асан “Эрэл” группын Ерөн­хий­лөгч Б.Эрдэнэбатын нэ­рээр овог­логддог “Эрэл” дунд сургууль нь Монголдоо томоохонд тооцогдох анхдагч хувийн сургуулиудын нэг.

Энэ сургуульд жирийн айлын хүүхдүүд суралцах боломж бараг л байхгүй. Учир нь хувийнх гэдэг үүднээсээ айлын хүүхдүүдийг эрэмбэлж, төлбөр төлж суралцах шат тогтоосон. Тиймээс тус сургуульд ихэвчлэн боломжийн айлын хүүхдүүд суралцдаг. Харин сургуулийн багш нар нь боломжийн айлын хүүхдүүдэд хичээл заадаг болохоор хүүхдүүдийг хэн хэн бэ гэдгийг сурлага, зүтгэлээс нь бус ар гэрийн байдлаас нь харж харьцаг гэх яриа бий.

Улмаар “Эрэл” сургуулийн багш нар сурагчаа ялгаварлан гадуурхаж янз бүрээр шахаж дарамталдаг хэмээн эцэг эхчүүд гомдол мэдүүлдэг.

Тэгвэл саяхан тус дунд сургуулийн Япон хэлний багш Ундрах сурагчаа гадуурхаж, шилдэг сурагчийнхаа сурлагыг нь үл тоон мөнгөтэй баян айлын хүүхдэд үйлчилсэн хэмээн нэгэн эцэг эх гомдол гаргажээ. Тэрбээр сурагчийн ээж тус сургуульд суралцдаг сурагчдын эцэг эхчүүдэд хандаж “Анхаараарай” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Сурагчийн эцэг, эхийн гомдол...

Анхаараарай хүндэт эцэг эхчүүдээ!!!!!English school off Mongolia буюу хуучнаар эрэл сургуулийн Япон хэлний багш Ундрах гэгч энэ эмэгтэй өөрийн ашиг сонирхол мөнгөний шуналтайн улмаас тус сургуулийнхаа нэрийг барьж Япон хэлний ангийн шилдэг сайн сурагчийг биш. Мөнгөний бололцоотой гэгдэх айлын хүүхдийг япон руу явуулж мөн япон хэлний ангийн хүүхэд биш өөр хэлний ангийн хүүхдийг хүртэл япон руу зуучилж явуулсан байх юм. Дээр нь хичээлээ маш муу хүүхдэд хүртээмжгүй заадаг.Бас дандаа чөлөө аваад хичээлээ ордоггүй.Албан тушаалаа урвуугаар ашигладаг ийм ёс зүйгүй багш байж болох уу? Энд хүүхдийн сурах хөгжих үйл явц маш их дуташдаж хүүхэд бүрэн хохирч байна. Үүнийг холбогдох яам, агентлаг,газрууд анхааралдаа авна уу!!!!!!! Цааш нь share хийж тус болно уу!!!!!!

Эх сурвалж: Bolod.mn