“UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулгыг тал бүрийн авъяастай хэмээн үзэгчид үнэлдэг. Тэрбээр “Universe Best Songs” наадмыг жил алгасалгүй хөтөлж, нэг ёсондоо тус наадмын салшгүй хэсэг болсон.

Үзэгчид авъяаслаг хоёр хөтлөгч нь “Universe best songs” наадмыг илүү хөгжилтэй болгож үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чаддаг хэмээн дүгнэдэг. Хөтлөгч Э.Гантулгыг Анууш хэмээн дууддаг.

Тэрбээр Энэтхэг улсад Олон улсын сэтгүүлч мэргэжлээр их сургууль төгсч, Эдийн засаг, менежментийн чиглэлээр Монголд суралцсан чадварлаг залуу. Түүнчлэн Хүүхдийн ордны кино драмын дугуйлан, СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн аж. Олон талаар өөрийгөө хөгжүүлж, суралцаж яваа Анууш чамгүй сайн дуулчихдаг гэдгээ тэмцээний үеэр харуулсан бол “ТВ5” телевизийн “Ододтой бүжиглэе” шоунд оролцож сайн бүжигчин болохоо баталсан.

Мөн “Жинжиймаа”, “Элсний нүүдэл”, “Мамма Миа”, “Хоёулаа унтах уу” зэрэг кинонд тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд чамгүй олон авъяастай хөтлөгч, жүжигчин Э.Гантулгад ажлын амжилт хүсье.

Б.Хорлоо