Моника Аллен гэх энэ эмэгтэй бараг 200 гаруй удаа гоо сайхны мэс засалд оржээ. Эдгээр мэс заслын 75 нь хүндхэн мэс ажилбар болж, бараг 12 литр силиконыг биедээ шахуулсан байна. 

Одоо 58 нас зооглож буй тэрээр хамрын мэс засалд 23 удаа, хөхний мэс засалд 9 удаа орсон аж. "Би бараг мэс заслын эцэст хүрсэн байх. Үүнээс болоод унаган төрхөө ч алдсан. Хууль бус аргаар силикон шахуулан элдэв халдвар авч, эрүүл мэнд болоод амь насаа хохироосон охидууд зөндөө байгаа. Ялангуяа залуу охид бүсгүйчүүд. Харин тэд одоо надаас жишээ аваасан гэж хүсч байна. Энэ бүх зүйл ямар үр дүнд хүргэхийг надаас хараасай. Би одоо тэр аюулыг нь бүр хөсөр орхисон" гэж Моника ярьжээ. 

Тэрээр гоо сайхны мэс засалд донтсон бөгөөд эрсдэлээс нь айхаа ч байжээ.