Eвроп болон Ази хоол, амтат десертийг Монголын шилдэг тогооч нараар хийлгэн амтлахыг хүссэн хэн бүхэнд зориулж  8-р сарын 24,25нд “UB Food Festival” нэртэйгээр Монголд анх удаа зохиогдох гэж байна. Дэлхийн олон оронд Taste of London, Taste of Paris гэх мэтээр нэрлэгдэж жил бүр зохион байгуулагддаг энэ хүү фестивальд шилдэг тогооч нар, шилдэг бартендерүүд өөрсдийн авъяас чадвараа гайхуулж ирсэн зочдод амтлах боломжийг олгодог юм.

Тэгвэл Монголд анх удаа Монголын чадварлаг тогооч нар болон бартендерүүд Дэмo шоу, Хамгийн том бялууны амталгаа,коктэйл шоуг хийнэ зочдыг дайлах юм байна.Даршрамд дуулгахад Монголын шилдэг рестораны тогооч нарын хоолыг 1000-3000 төгрөгөөр амтлах боломжтой. Мөн энэ хүү фестивальд амьд хөгжмийн хамтлаг дуучид ая дуугаа өргөх ба амралтын өдрүүдээ хөгжилтэй өнгөрүүлхийг хүсвэл Вива Сити хорооллыг зориорой.