Оросын Красноярск хотын мэс заслын эмч нар хүнхэн бэртэлтэй нэгэн эрийн амь насыг аварчээ. Уг эрийн толгойд төмөр хөлтэй сандал зоогдон орсон байжээ. 

Эмч нар олон жил ажиллахдаа ийм бэртэл харж байсангүй хэмээн ихээхэн гайхашраж байв.

 




Төмөр сандалын хөл өвчтөний толгой хэсэгт 11 см гүн зоогдон орсон байжээ. Уг эр бараг 2 долоо хоног ухаангүй шахуу байсан бөгөөд эрчимт эмчилгээний үр дүнд биеийн байдал нь сайжирчээ. Одоо өвчтөн өөрөө хоол ундаа идэн илт сайжирсан аж.