Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production”-аас санаачлан энэ намрын хамгийн анхны “FREEDOM” хэмээх шоу тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

30 мянган залууст зориулсан уг шоунд рок поп, хип хоп, амьд хөгжмийн хамтлагууд урилгаар оролцох бөгөөд монголын шилдэг DJ нар гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлэх гэнэ. Шоу тоглолтын тасалбарын үнэ 10 мянган төгрөг байх юм. Анги, хамт олон, найз нөхдийн тасалбарын захиалгыг авч эхэлжээ. Уг шоу тоглолт энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болно.

Билетийг Нi Fi records-н бүх салбаруудаар зарж байгаа бөгөөд танд мөн УБ лавлах 1617, 97100707 утсаар захиалан үнэгүй хүргэж өгнө.