Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production”-аас санаачлан энэ намрын хамгийн анхны “FREEDOM” хэмээх шоу тоглолт энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа болох нээ.

30.000 мянган залууст зориулсан уг шоунд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн олон арван хамтлагууд урилгаар оролцох бөгөөд монголын шилдэг DJ нар мөн урилгаар оролцож гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлэх гэнэ.

Шоу тоглолтын тасалбар 10.000 мянган төгрөгөөр худалдаалагдах ба билетийг Нi Fi records-н бүх салбаруудаар зарж байгаа бөгөөд танд мөн УБ лавлах 1617, 94980707 утсаар захиалан үнэгүй хүргэж өгнө