Сүүлийн үед жүжигчин Ундармаа дахин нэг авьяасаа нээгээд байгаа аж. Энэ юу гэхээр жүжиглэлтээс гадна тэрээр киноны продюсерээр ажиллах болжээ.

Түүний хувьд Тэнгис болон Өргөө кино театруудаар гарч буйSingle Ladies киног санаачлан продюсерын албыг хашин кино зохиолч, найруулагч А.Миеэгомботой хамтран ажиллажээ. Энэ кино нь одоогийн нийгмийн бүсгүйчүүдийн амьдралыг олон талаас тусган харуулсан бүтээл болж чадсан бөгөөд мэргэжилтнүүдээс ч багагүй сайшаал хүртсэн байна.

Киноны зураг авалтад ашигласан зүйлсээс харахад тэд зүгээр нэг эд зүйл орлуулж биш үнэхээр л бүсгүйчүүдийн харааг булаасан үнэтэй эд хэрэглэл болон тансаг гэх бүх зүйлийг бодитоор нь ашиглажээ. Үүнээс гадна уг киноны гол онцлогийн нууцаас дэлгэвэл зарим нэг зураг авалтыг жүжигчин Ундармаагийн гэрт авсан гэж ойрын эх сурвалж мэдээлсэн юм.