Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино  нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ.

Киноны гол дүрд жүжигчин Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нар тоглосон нь үзэгчдийн таашаалд ихээхэн хүрсэн байна.

Энэхүү кино нь манай нийгэмд амьдарч буй ганц бие эмэгтэйчүүдийн талаарх амьдралыг тусган харуулсан бүтээл болж чаджээ. Тиймээс ганц бие бүсгүйчүүдийг үзэхээр залуус сүүлийн үед кино театрыг ихээр зорьж байгаа аж. Амралтын өдрүүдээр кино театруудад бараг л бүх тасалбар нь зарагдсан байв.  Үзэгчдийг ажваас эмэгтэйчүүдийн нууцлаг амьдралыг сонирхохоор ирсэн залуус олон байсныг нуух юун.

Ямартаа ч Single Ladies кино  “Тэнгис”, “Өргөө”, "Соёмбо" кино театрын дэлгэцнээ гарч байгаа учир үзэж амжаагүй залуу та ч гэсэн бүсгүйчүүдийн нууцыг мэдэхийг хүсвэл  кино театр руу яараарай.