Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production” -аас санаачлан энэ намрын хамгийн анхны “FREEDOMшоу тоглолтыг энэ сарын 30-нд 21:00-н цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа зохион байгуулах гэж юм.

   30.000 мянган залууст зориулсан уг шоу тоглолтын билетийн захиалгыг хэдийнэ авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 18.000 гаруй оюутан залуучууд билетээ авч, нэрсээ бүртгүүлэн нэгдсэн цугларалтандаа нэгдэхээр болсон байна.

30.000 мянган залууст зориулсан уг шоунд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн шилдэг хамтлагууд урилгаар оролцох бөгөөд монголын шилдэг DJ нар мөн урилгаар оролцож гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлэх гэнэ.

Шоу тоглолтын тасалбар 10.000 мянган төгрөгөөр худалдаалагдах ба билетийг Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар борлуулах цэг, Нi Fi records-н бүх салбаруудаар зарж байгаа бөгөөд мөн УБ лавлах 1617, 94980707 утсаар захиалан үнэгүй хүргэж өгнө

Нэг орой Эрх чөлөөгөө мэдрэн найз нөхөд хамт олноороо Баасан гарагийн орой FREEDOM шоу дээр уулзацгаая