ГССҮТөвд эмчлэгдэж байсан хүүхэд нас барсан гэх мэдээлэл цагаадгийн байгууллагад 2016 оны 03-р сарын 17-ны өдөр ирсэн байна. Уг мэдээллийн дагуу шалгахад 2016 оны 03-р сарын 16-нд СХД-24 хороонд суух Г /эр.04н/-ын хүзүү, мөр, гэдэсний зүүн хэсэг, зүүн гуяыг тус хороонд суух Б /эр.44н/-ийн “Дундад ази” үүлдрийн нохой хазаж гэмтээсэн байна.

Хүүг ЯТТ-ийн тэргээр ГССҮТ-д хүргэн “Эрчимт эмчилгээний тасаг”-т хэвтэн эмчлүүлж байжээ. Харамсалтай нь хүү шархаа даалгүй нас баржээ. Хэргийг СХДЦХ-2 шалгаж байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.