Оюун ухааны академийн захирал, ой тогтоолтын олон улсын мастер Х.Хатанбаатар олон улсын тэмцээнд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргсан нэгэн билээ. Оюуны спортоор хүүхэд залуусыг дасгалжуулж олон улсын тэмцээнд оролцдог тэрбээр  өөрийнхөө хөргийг 1000 шоогоор хийжээ.  Улмаар энэхүү үйлчилгээгээ өөрийн цахим хуудасны найзуудад санал болгосон байна.  Таны харж байгаа энэхүү хөргийг 1000 шоогоор хийсэн бөгөөд хөргөө арай томоор хийлгэхийг хүсвэл 3000 шоогоор  хийх боломжтой ажээ.  

П.Төгөлдөр