Метро барих хөрөнгийн тооцоог гаргажээ

Засгийн газрын хурал­даа­наар “Улаанбаатар метро” төс­лийн  судалгааны тайланг хэлэлцлээ. Нийслэлд нийтийн тээврийн метро барих асууд­лыг шийдвэрлүүлэхээр Нийс­лэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ оны зур­гаадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд “Улаанбаатар метро” төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Метроны давхруу­дын нийт талбайг 850$/м2 гэж үзвэл 10.5 тэрбум ам.долларын үл хөдлөх хөрөнгийн зах зээл метроны шугам дагуу бий болно. Үүнийг дагаад 156 мянган ажлын байр шинээр бий болж, улсад хуримтлагдах татвар нэмэгдэх аж. Метро барьснаар иргэд автобусаар 45 минут явдаг газар 15 минутад очдог болох юм.