“Илгээлтийн эзэн” аянаа үргэлжлүүлэхээр МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар орон нутгийг зорьсон билээ. Увс аймгийн онцгой байдлын хэлтсийнхэн хандивын өвсийг худалдсан тухай мэдээлэл сошиал ертөнцөөр тархаж , илгээлтийн эздийн сайхан сэтгэлийг гонсойлгосон бол Ховд нутгийн удирдлагууд гавьяат бэрээ урмын үг, цэнхэр хадаг, цагаан сүүтэй угтан авчээ. Тэд 2 өдрийн тоглолт зохион байгуулж, Ховд нутгийн ард түмэнтэйгээ хамтдаа дуулж сэтгэлийн дэм өгөхийн зэрэгцээ тоглолтын орлого, хандивын өвс, тэжээлээ хүлээлгэн өгөх юм. Харин маргааш гавьяатууд Улаангом хотод тоглолтоо хийх бөгөөд худалдсан өвсний тухай хэрхэн тайлбарлах нь сонихон санагдана.