Намайг Д гэдэг. Би 25 настай. Нөхөртэйгөө хамт амьдраад гурван жил болж байна. Би одоо 7 сартай жирэмсэн. Энэ бол миний анхны хүүхэд. Гэвч хамгийн хэцүү нь нөхөр маань анхаарал халамж үнэхээр алга. Бүр сүүлдээ надад хайргүй, надаас уйдаж байна гэж өдөр бүр хэлэх боллоо. Одоо бүр “Чамд хайргүй сэтгэл маань хөрчихсөн. Хоёулаа салъя” гээд байх юм. Гэтэл би нөхөртөө маш их хайртай шүү дээ. Нөхрөөсөө салмааргүй байна. Яаж түүний сэтгэлийг өөртөө эргүүлэн татах вэ. Надад туслаач. Зөвлөж өгөөч та бүхэн минь.