Сайн байнауу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би энгийн найзууд явдаг залуудаа хайртай болоод удаж байгаа юм л даа. Өдөр хоног өнгөрөх тусам л улам хайртай болж байгаагаа мэдэрсэн. Энэ үед боломж гарлаа. Тэр залуу маань найз эмэгтэйгээсээ салсан гэдгийг дуулаад улам зориг гарган эмэгтэй хүнийхээ бардам занг хаяж хайртай гэдгээ хэлэх гэтэл зарим найзууд минь хэлэх хэрэггүй ээ хэлсэн ч гэсэн хүлээж авахгүй тэгсэнээс сэтгэлдээ хадгалж үз гэж сэтгэлийг минь мохоох юм. Яасан дээр байдаг юм бол надад үнэтэй сайхан зөвлөгөөнөөсөө хуваалцаж тус болооч та бүхэн минь.