Анх "Намайг битгий уучил" жүжгээр олны танил болж байсан авъяаслаг, хөгжилтэй охиныг Т.Өөдөө гэдэг. Хөгжмийн нэвтрүүлгийн чадварлаг хөтлөгч маань ээж болж, гэргийн ажилдаа шамдан урлагаасаа нэлээдгүй хугацаанд чөлөө авсан.

“Desoft” студийн захирал Эрхэмбаяртай гэр бүл болсон гэдгийг уншигч та мэдэж буй за. Жүжигчин, хөтлөгч, нэвтрүүлэгч бас дуучин гэх тодотголын эзэн Т.Өөдөө СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Нэгэн үеийн жүжигчид болох Д.Түвшинтөр, Г.Нарансолонго, Ч.Ундрал, Т.Өөдөө нар нэг ангийнхан юм.

“Хөтлөгч Т.Өөдөөг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг байсан Өөдөө урлагтаа эргэн ирэхээр шийдсэн бололтой. Нэгэн үе тайзнаа дуулан сонсогчдыг байлдан дагуулж явсан Ундрал, Өөдөө нар “Cosmopolitan” сэтгүүлийн 61 дэх дугаарын нүүрийг чимсэн нь олны анхаарлыг татаж урлагтаа ирэх нь ээ гэдэг хүлээлтийг үүсгээд байна.