Ирэх долоо хоногийн пүрэв, баасан гараг буюу дөрөвдүгээр сарын 21, 22-нд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Эдгээр өдрүүдэд Ази Европын парламентын түншлэлийн уулзалт болох тул тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн цифрээр хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

4 сарын 21-нд ТЭГШ тоогоор төгссөн,

4 сарын 22-нд СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцоно.