Бид дуучин Б.Жавхлантөгсийг “Universe best songs 2010” тэмцээний тэргүүн байр,  гран при шагналт гэдгээр нь андахгүй. Тиймдээ ч түүнийг Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин гэхээсээ илүүтэйгээр “Universe best songs” наадмын ялагч Б.Жавхлантөгс гэдэг нь илүү  тодотгодог.

Байгалиас заяасан чадалтай хоолой, хөдөлмөрч зангаараа эрхгүй ялгарч өнөөдрийн амжилтанд хүрсэн түүнийг олон хүн үнэлдэг.

Түүний  анхны бие  даасан “Эх дороги” тоглолт  СТӨ-нд үзэгч дүүрэн болж өндөрлөсөн. СУИС-ийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн тэрбээр монголд дуурийн урлаг хөгжихөд өөрийн хувь нэмрээ оруулан хичээж ажиллах болно хэмээжээ.

Тэрбээр “Би тайзан дээр байхдаа өөрийгөө ханхүү гэж төсөөлдөг. Тэр ч утгаараа хар цагаан ёслолын хувцаслалтад дуртай. Костюм бол миний хувьд хүндэтгэлийн илэрхийлэл. Хүн ямар ажил хийж байгаа нь хамаагүй гэдэг боловч хамтран ажиллаж байгаа хүмүүсээ хүндэтгэх хэрэгтэй. Бусдыг хүндэтгэж байгаa хэлбэр маань костюм юм даа хэмээн нэгэнтээ онцолсон нь бий.