АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

Уг уулзалтад өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцоно. Иймд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж дөрөвдүгээр сарын 21, 22-ны өдөр томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

Мөн пүрэв гарагт авто машины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн, 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны Баасан гарагт авто машины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөн оролцуулахгүй юм байна.

Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй.

 

ЗОХИЦУУЛАЛТАНД ХАМРАГДАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ
ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН ӨӨРЧЛӨЛТ

 


Худалдааны төвүүдийн нэр

Аж ахуйн нэгжийн нэр

Байршил

Зохицуулалт хийх өдрүүд

04/21

04/22

Пүрэв

Баасан

1

Нарантуул ОУХТөв

Нарантуул ХХК

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо

Амарна

Амарна

2

Өгөөмөр техникийн зах

Даймонд ХХК

Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо

Амарна

Амарна

3

Бөмбөгөр- 1
Худалдааны төв

Юмт бөмбөгөр ХХК

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо

Амарна

Амарна

4

Бөмбөгөр- 2 худалдааны төв

Эрдэнэбулган ХХК

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо

Амарна

Амарна

5

Алтжин бөмбөгөр худалдааны төв

Даян Өндөр ХХК

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо

Амарна

Амарна

6

Дүнжингарав худалдааны төв

Дүнжингарав ХХК

Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо

Амарна

Амарна

7

Сандэй худалдааны төв

Сандэй плаза ХХК

Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо

Амарна

Амарна

8

Шөнийн зах

Нармон ХХК

Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо

Амарна

Амарна