Өчигдөр МАН болон МАНХ хамтран эвсэж ирэх сонгуульд орохоор болсон талаар мэдээлэл тарсан билээ. Түүнчлэн намуудын эвслийн даргаар МАН-ын дарга М.Энхболд, ТУЗ-ийн даргаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус тус томилохоор шийдвэрлэсэн гэсэн мэдээллийг өгсөн.

Гэвч энэ асуудлын хоёр намын аль аль талаас эсэргүүцэж буй гишүүд байгаа аж. Өнөөдөр МАН-ын бага хурал үргэлжилж байгаа ба албан ёсоор дээрх асуудлыг шийдээгүй байгаа аж.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “МАН, МАХН хоёр эвсэх үү, эс эвсэх нь одоохондоо хараахан шийдэгдээгүй байна. Энэ асуудал дээр Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр намын зүгээс эвсэж болох эсэх асуудлаар хэлцэл явагдаж байна. Одоогоор ажлын хэсгийн дүн Бага хуралд танилцуулагдаагүй байна. Тиймээс Бага хурал энэ асуудлаар эцсийн шийдвэрээ гаргаагүй байна” гэжээ.