2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 277 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5. үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СБД-ийн нутаг Их тойруу Монгол 3 дугаар сургуулийн урд замд ДЮЦ ХХК-ны H.Aero Sity -540 маркийн автобусны жолооч У нь явган зорчигч 10 настай эрэгтэй Ч-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг Цагаан чулуут гэх газар Т.Corolla Axio маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 42 настай эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомтой оролцож байхыг сэрэмжлүүлж байна.