Олон мянган бүсгүйчүүдийн адил шоколадтай бялууны жор олон байдаг. Чихэрлэг эсвэл чихэр багатай, зөөлөн эсвэл шоколад ихтэй гээд аль нь ч байсан хамаагүй гэр бүлээс гадуурх ярианд шоколадтай бялуунаас өөр юу илүү тохирох билээ дээ. Хачирхалтай яриаг чинь амтлах бялууны жорыг хүүхнүүддээ хүргэж байна.

Орц

130 грамм масло
200 грамм хар шоколад
4 ширхэг өндөг
50 грамм элсэн чихэр
60 грамм гурил

Порц: 6 хүн

Бэлтгэх хугацаа: 15 минут
Болгох хугацаа: 30 минут, дээр нь 10 минут хөргөөрэй
Шарах шүүгээгээ 180 градусд урьдчилан халаана.

Гал дээрээ тогоотой ус тавина. Шаазан аяга эсвэл шилэн саванд шоколад маслоо зэрэг хийгээд буцалж байгаа тогоотой усан дээрээ тавьж хайлуулна. хэрвээ бичил долгионы зууханд хайлуулах гэж байгаа бол мөн устай сав доор нь байрлуулаарай.

Өөр саванд өндөг, элсэн чихэр гурилаа хийгээд цахилгаан хутгагчаар хутгана. Хутгасан зуурмаг дээрээ хайлсан масло шоколадаа хийж хутгана. Зуурсан холимогоо бялууны бөөрөнхий хэвэнд хийгээд урьдчилан халаасан шарах шүүгээндээ 30 минут жигнэнэ. Болсон эсэхийг нь шалгахын тулд бялууныхаа голруу хутгаар хатгаж үзнэ. Хэрвээ хутга нь цэвэр гарч ирвэл болсон гэсэн үг. Мэдээж та хүссэнээрээ чимэглэж болно.

Зочиддоо өгөхийнхөө өмнө 10 минут хөргөөрэй.