“Мон Эн Ко” компанийг Хөшөөтийн төслийг хэрэг­жүүлж эхлэх үеэр орон нут­гийн иргэдийг ажлын бай­раар бүрэн хангаж, энэ талд Мон­голын талаас хяналт та­вих болно  гэх хатуу ам­лалт авч, гэрээ байгуулсан гэдэг.

Гэтэл өдгөө тэнд орон нут­гийн 100 хүрэхгүй хүн ажил­лаж, үлд­сэн нь хийх ажилгүй өдөр хоногийг аргацааж бай­гаа гэх юм.

Саяхан Хөшөөтийн уурхайн ажилагсад болоод Хөшөөт тосгоны удирдлагууд МонЭнКо компанийн Орон нутаг хариуцсан захирал Жеймс Ж.Долантай хэлэлцээрийн ширээний ард суусан гэлцсэн.Тэдний зүгээс  ажлын нөхцөлөө сайжруулахыг мөн хортой нөхцөлд ажилласны нэмэгдэл  хөлсийг хуульд заасны дагуу авах гэхчлэн хэд хэдэн шаардлагыг компанийн удирдлагадаа тавиад байгаа юм байна.

Уг нь “МонЭнКо” компанийн тухайд хэдэн ажилтны хөдөлмөрийн нөхцөл, цалин дээр луу унжаад байлгүй шийдвэл  шийдчих ёстой. Хөшөөтийн нүүрсний ордыг 2.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж олон улсад зарлаж байгаад 2.7 тэрбум ам.доллар босгосон компани хэдэн монголчуудыг энд дарамтлаад байх нь зохисгүй юм.

Өдий хүртэл УИХ ,Засгийн газрын түвшинд Хөшөөтийн уурхайн асуудлаар дорвитой бодлого гарсангүй тодорхой шийдэлд ч хүрсэнгүй дээд түвшинд ярьсангүй ээ.Тэр дундаа сонгогдсон гишүүд нь хүртэл таг дуугүй амаа үддэг.Энэ нь эрх мэдэлтнүүд нийлээд гадныхантай хувилдаж өөрсдөө ашиг хонжоо хайсан бохир бизнес болгосон гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм.

Үнэндээ бол дэндүү цөөхүүлээ ч гэсэн дэлхийд гайхагдах баялагтай ард түмэн шүү дээ бид ...

Жижигхэн улсын иргэн бид эх орондоо атгасан гар шиг нэгдмэл ,агуу түүх шигээ том байж ,төр нь бурууд шударга ,бусдад хатуу чангахан засаглах хэрэгтэй билээ.

Хөшөөт гэхээр л ганцхан Ховд аймгийн асуудал мэт ойлгож болохгүй. Төр иргэний гүүр болно гэж иргэд сонгогчдоос оноо авсан Их хурлын гишүүд нь ч гэсэн нүүрээ буруулж болохгүй санагдана.

Харийн хүмүүсийн баялаг мэт амаа үдүүлж суух хооронд Хөшөөтийн нүүрсний ордыг 2.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж олон улсад зарлаж байгаад 2.7 тэрбум ам.доллар босгосон “МонЭнКо” компани,цаашид 3,4-4,4 тэрбум тоннд хүргэх боломжтой хэмээн Хонконгийн хөрөнгийн биржээс хэдэн зуун тэрбум доллар босгож хятад эздүүд нь дэлхийн баячуулын эхний эгнээрүү алхаж явна.

Мөн Хөшөөтөөс ярантын боомт хүртэл 100 тн даацтай 340 км авто замыг 130-135 сая доллароор тавьж үндсэндээ баялгыг маань 8 жилийн дотор зөөж дуусгахаар төлөвлөжээ. Дээрээс нь нэмээд “Хөшөөтийн төмөр зам” төслийг эхлүүлхээр бэлтгэлээ хангаад байна. Нөгөө амлаад байсан угаах баяжуулах үйлдвэрээ хилийн гадна Шинжаньд барьж байна. Нүүрсийг маань зөөх гүүр барихаар 1900 гаруй хятад ажилчдыг оруулж ирж ажиллуулан ажил нь дууслаа. Тэд хар алт болох баялгыг маань яавал хурдан хуу хамахав гэдгээ л бодохоос оршин суугч иргэдийн амьдрал ахуй , хүсэл зоригийг хэдийнээ хөсөр хаяжээ.

Ийм байхад У.Барсболд, “МонЭнКо” компанийг өөхшүүлсээр байх уу? Өөрсдийн ухамсар сэтгэхүйгээрээ Монгол эх орон, газар шороо,баягалийн баялагаа ядаж хайрлан хүндэтгэж болохгүй юу? 

Эрлийзсэн мафийн гар хөлүүд гэгдэх хүмүүс ээ ...

Б.Сонор