Жүжигчин Амараагийн “Би юу хийчихэв ээ” хэмээн харамслаа илэрхийлсэн бичлэг цацагдаж, цахим ертөнцөд багагүй маргаан дэгдээгээд байсан. Түүнчлэн тэрхүү бичлэгийг хэн захиалж хийлгэсэн гэдэг нь өнөөдрийг хүртэл олны анхаарлыг татсан сэдэв хэвээр байсан юм. Тэгвэл уг бичлэгийг МАН-ын захиалгаар Херо энтертайментэд хийжээ.

Энэ талаар өнөөдөр Херо энтертаймент ерөнхий редактор Б.Батзориг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Тэрбээр “Манай Херо энтертаймент студи хэн нэгний албан хүчээр юм хийдэггүй. Тулга гишүүн манайд хөтлөгч маягаар л явдаг болохоос тэг, ингэ гэсэн үүрэг даалгавар бидэнд өгдөггүй. Амараагийн реклам бол МАН-ын захиалгаар, манайхтай гэрээ хийгээд, хөлс мөнгөө тохиролцоод хийгдсэн ажил” хэмээн үнэнийг өчив.

Би энэ бичлэгийг хийсэн МАН-ынханд талархал илэрхийлмээр байна" гэв. Тэрээр энэ үеэр МАН-ын гишүүн гэдгээ зарлаад амжсан юм.