Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.

h

-Зам засвартай холбоотойгоор өнгөрсөн сарын сүүлээр тэгш сондгой дугаарын хязгаарлалт хийсэн. Тэгвэл зам засварын ажлыг дуустал буюу ирэх 11 дүгээр сарыг хүртэл амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийгдэх  талаар яригдаж байна. Энэ талаар тодруулаач?

-Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө найм хоног л тэгш сондгой дугаарын хязгаарлалт хийсэн. Дахин дугаарын хязгаарлал хийх тухай огт яригдаагүй.

f

-“100 айл”-ын барилгын материалын худалдааны төв болон  томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийн өмнөх замууд их түгжирдэг. Нийслэлээс эдгээр замуудын түгжрэлийг сааруулах зохицуулалтыг хэрхэн шийдэж байна?

-Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас техникийн захуудыг хотоос нүүлгэх асуудлыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд  оруулсан. Ингэхдээ 22-ийн товчооны ойролцоо 70 орчим га газарт техникийн захыг байрлуулж, “Авто худалдааны төв” байгуулах саналыг гаргаж байгаа асуудал юм. Учир нь авто техникийн худалдааны төвүүд, автомашин худалдаалдаг төвүүд бидэнд ийм санал гаргасан. Томоохон цогцолбор баригдсанаар автомашинтай холбоотой үйлчилгээ хотын зах руу нүүнэ гэж ойлгож болно. Дараа нь барилгын захуудыг Налайх руу нүүлгэхээр 110 га газрыг төлөвлөж,  олгосон байгаа. Ингэж нүүлгэснээр хотын түгжрэлийг бага гэлтгүй шийдэх юм.. Одоогоор зургийн ажил хийгдэж байна. Байршлийн асуудлыг шийдсэн. Гол нь ямар цогцолбор байх вэ, дэд бүтцийг нь хэрхэн шийдэх вэ гэдгийг холбогдох албаныхан хамтарч хэлэлцэнэ. Түүнчлэн худалдаа эрхлэгчдийнхээ саналыг тусгана.

d

Хэзээнээс хэрэгжих боломжтой вэ?

-Ямар ч байсан энэ намрын хувьд судалгааны ажлаа нилээн сайн хийнэ. Ямар цогцолбор байгаад аль хэсэгт нь задгай, аль хэсэгт нь бүтүү дээвэртэй байх вэ гэдгийг шийднэ. Энэ бүхнээ шийдэж байж цогцолбор барих ажилдаа орно.

а