Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Урлагийн их наадам” зохион байгуулагдахаар товоо зарлаж байна. “Урлагийн их наадам”-ын санаачлагчаар урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайт ажиллаж байгаа бол зохион байгуулагчаар “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл”, “Монголын Сайтын Холбоо” хамтран ажиллаж байгаа юм. ирэх 10 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах урлагийн их наадам нь хэвлэл мэдээллийн салбарынхны  урлаг, соёлын хамгийн том баяр нь болох бөгөөд тухайн салбарын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тэдгээрийн урлаг, уран сайхны мэдлэг боловсорлыг дээшлүүлэх, хөгжүүлэх, түүгээр дамжуулан урлагийн яруу сайхныг уншигч, сонсогч, үзэгчдэд мэдрүүлэх, наадамд оролцогчдын дундаас урлагийн өндөр авъяас билэгтэй ажилтан, албан байгууллагыг тодруулан алдаршуулж, шагнаж урамшуулах зорилготойгоор зохион байгуулагдах аж.

Ийнхүү хэвлэл мэдээллийн салбарынхны “Урлагийн их наадам”-ын бүртгэлийг ирэх 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл доорхи хаягаар авах юм байна.

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл:
Хаяг: Түгээмэл сургуулын байранд
Утас: 11330948, 99991706

Монголын Сайтын холбоо:
Хаяг: СБД, 1 хороо, Чингэсийн өргөн чөлөө,
          Алтай бюлдинг, 6 давхарт 606 тоот
Утас: 70109910,  99267006

“MGL MEDIA GROUP”
www.URLAG.mn сайтын байр:
Хаяг: Тусгаар тогтнолын ордон
          01 давхар 001 тоот
Утас: 77114747 ,88004147 ,89004147