"9009" "Хайрлаж болох уу" "Ану хатан" зэрэг киноны гол болон туслах дүрд тоглож олны танил болсон мисс П.Шүүдэрцэцэгийн хамар хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг.

Өөрийнхөө хамрыг "ориг" хэмээн олон нийтийн сүлжээ сайт фэйсбуукээр шүлэг хүртэл бичсэн Шүүдрээ найз залуутай болжээ.

Салж, нийлсэн гэгдэж буй “Mixx” хамтлагийн дуучин Темпо жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэгтэй холбоотой гэх мэдээлэл гарч байсан. Тэд өөрсдийн харилцаагаа зүгээр л найзууд хэмээн тайлбарлаж байсан бол одоо хосууд болсноо албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Тэд үерхэж байгаа гэдгээ фэйсбүүк хуудастаа зарлаж, хамтдаа авахуулсан зургаа тавьсан байв. 


Мисс, загвар өмсөгч гэхээсээ илүү жүжигчний карьерээ хөөх болсон П.Шүүдэрцэцэг цээж нүцгэн зургаа фэйсбүүк хуудастаа тавьж, олны хэл аманд багагүй өртөн, “хэрүүлч” гэх нэрийг хүртэл аваад байсан. Тэгвэл Темпотой үерхэж эхэлснээсээ хойш түүнийг томоожсон гэж харах хүн олон байна. 

 Түүний найз залуу нь "Making the band" шоу нэвтрүүлгээс гарсан MIXX хамтлагийн гишүүн Тэмпо нь хамтлагаасаа гарч The Оne нэртэй хамтлагт нэгдэн уран бүтээлээ хийж эхэлсэн юм.