Улс орон эдийн засгийн хямралтай холбоотой нийслэлийн ЕБС-ийн төгсөгчдийн "Эрдмийн баяр"-ыг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, нийслэл, дүүргийнхээ түүх соёлоос суралцах, төгсөгчдийн суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш эцэг эх хамт олон найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор цэцэрлэгийн төгсөлтийн баяр нэгдүгээр ангийн үсэглэлийн баярын арга хэмжээг тайлант өдөрлөг, 9,12-р ангийн сурагчдын "Эрдмийн баяр"-ыг тайлант өдөрлөг "Боловсролын баримт бичиг гардуулах ёслол"-ын арга хэмжээ болгов.

Иймднийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх хүүхдүүдээс хавтгайруулан мөнгө төгрөг хураахгүй, эцэг эхчүүдэд хүндрэл учруулахгүй байх, эрдмийн баяр гэх нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хураамж авсан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас архидан согтуурч, гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцохыг НБГ-ын даргын тушаал гарлаа.