photo tuya_zps052ab983.jpg

Мобайль ньюс энэ удаад жүжигчин Төөтөө болон А.Туяа нарыг онцолж байна.  

Жүжигчин Төөтөө өөрийн цахим хуудсандаа зочид буудлын орон дээр цагаан халааднаас өөр хувцасгүй шахам суугаа “Х-Түц” продакшны жүжигчин А.Туяагийн зургийг оруулаад “Туяатай уулзах сайхан байлаа...” хэмээн бичсэн нь  тэднийг зүгээргүй болсон хэмээх хардлагыг төрүүлээд байсан бөгөөд ийм мэдээ хүртэл гарсан юм.

Тэгвэл энэхүү мэдээ гарсан талаар жүжигчин А.Туяа мэдээгүй байсан бөгөөд  энэ талаар өөрөөс нь тодруулахад:  “Яанаа ийм мэдээ гарсан юм уу. Энэ зураг манай “Single Ladies”  кинонд орсон зураг байна. Буруугаар ойлгочих вий дээ.  Кинонд маань Төөтөө ах тоглосон. Тэгэхдээ л авсан зураг” хэмээн тайлбарлав.

  photo tuya1_zps255ef537.jpg

П.Төгөлдөр