Дөнгөж сая УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д элсэхээ мэдэгдлээ. Мөн Д.Тэрбишдагва УИХ-ын сонгуульд МАХН-аас бус МАН-аас нэр дэвшинэ гэдгээ илэрхийллээ. Тэд намаас гарах өргөдлөө өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөх юм байна. Намын дарга болон бүлгийн гишүүдтэй санал зөрчилдөж байсан нь намаасаа гарах үндэслэл болжээ.

Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар 2012-05-01-ны өдөр МАН-аас гарч буйгаа мэдэгдсэнийхээ дараа МАХН-ын төв байранд очиж, МАХН-ын гишүүн болж байсан. Ингэхдээ МАХН-ын дэд даргаар Д.Тэрбишдагва, нарийн бичгийн даргаар Ч.Улаан, О.Чулуунбат нар сонгогдож байсан юм.