Саяхан олон нийтийн сүлжээ сайтаар нэгэн эмэгтэй замын цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлэн улмаар дүрэмт хувцас зэргийг урсан бичлэг гарсан билээ.

Тэгвэл энэ эмэгтэйд Захиргааны арга хэмжээ авсан байна. Энэ талаар Замын цагдаагийн хэвлэлийн албанаас дараах мэдэгдэл хийжээ.

2016.04.23-ны өдөр Барс захын арын авто машины зам дээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Батсуурийн хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлэн, биед нь халдсан "М"-ийг Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхээр 14 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.