“Universe Best Songs 2011″ наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж, өдгөө дуулсан дуу болгон нь хит болж буй чадварлаг дуучин А.Хишигдалай. Өдгөө өөрийн гэсэн өнгө төрхөө монголын дууны урлагт тархалсан. Фэнүүд болоод найзуудынхаа дунд нэр хүндэттэй дуучин бүсгүй маань удахгүй дэлгэцийн бүтээлээр олонтойгоо уулзах гэж буй гэнэ шүү.

Нэгэн үе залуусыг байлдан дагуулсан киноны хоёрдугаар ангийг бүтээхээр киноны хамт олон аль хэдийнээ бэлтгэл ажилдаа орон, моторын дуугаа асаажээ.