Сүүлийн хэдэн өдрүүдэд Монгол улсад тариалах зорилгоор импортлон оруулж ирсэн үрийн улаан буудайг Мэргэжлийн хяналтынхан 2 талтай дүгнэлт гарсан асуудалд Монголын тариалан эрхлэгч бид анхаарал хандуулахгүй байж чадсангүй.
ХХААЯам болон газар тариалангийн салбарт 2016 онд болж өнгөрсөн бодит үйл явдлыг олон нийтэд хүргүүлье.

Хэрүүл тэмцэл дагуулсан Ц.Зундуй захиралтай “Нямбайгаль даваа” ХХК нь 2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 4000 тонн үрийн улаан буудай импортлох зөвшөөрөл авч 3.2 тэрбум төгрөгийн гэрээг шууд байгуулсан. Улмаар 2400 тонн үрийн улаан буудайг 2016 оны 4-р сарын 17-нд импортоор оруулж ирсэн байна.
Гэвч үйл явдлыг илүү том зураглалаар харвал, тариалангийн салбар огт ажил авч байгаагүй “Нямбайгаль даваа” ХХК-ий захирал Ц.Зундуй нь Э.Золбоо гэгчтэй хамтран дээрхи үрийн улаан буудайг импортоор оруулж ирсэн гэгддэг.
Гэтэл дээрхи компани нь ХХААЯ-наас зарласан үрийн улаан буудай импортлох шалгаруулалтад оролцоогүй хэрнээ Ц.Тэмүүлэн /ХХААЯ-ны сайд Р.Бурмаагийн хүү/ гэгчээр дамжуулан шалгаруулалтын ажлын хэсэгт материалыг өгч шууд гэрээ хийлгүүлсэн байдаг.

Дээр дурьдсан Ц.Тэмүүлэн нь Э.Золбоо /УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хүү/-той нэгдүгээр арван жилийн сургуулийн нэг ангийн найзууд юм. Э.Золбоо нь МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийн хүргэн, “Нямбайгаль даваа” ХХК-ий захирал Ц.Зундуйгийн эхнэр Я.Лхамсүрэнгийн эгч Я.Долгорсүрэн нь эхнэр Ц.Эрдэнэчулуунтай найзууд гэгддэг.
Харин төрийн байгууллагуудын удирдлагын буудайн хэрүүлийн цаана 4000 тонн улаан буудайг ямар үнээр Монгол Улсад оруулж ирэхээр хуйвалдаан зохиосныг харвал сонирхолтой зураглал харагдана.

ОХУ-д 2016 оны 04 сарын байдлаар хамгийн сайн 1 тонн улаан буудай 14000 рубль буюу 424,000 төгрөгийн үнэтэй байна. Харин дээрх 4000 тонн улаан буудайг 3,2 тэрбум төгрөгөөр бус түүний тал үнээр буюу 1,6 тэрбум төгрөгөөр импортлон оруулж ирэх бүрэн боломжтой юм.

Үүнтэй зэрэгцэн дээрх оруулж ирсэн үрийн улаан буудайг чанарын шаардлага хангана, хангахгүй гэсэн Мэргэжлийн хяналтын байгууллагуудын зөрүүтэй дүгнэлт, хэл амны цаана ажлаа хийсэн төрийн алба хаагч, ашиг сонирхол нь зөрчилдсөн сайд, дарга нарын хууль бус үйлдэл нуугдаж буйг тод харуулж байна.

 

А.Баярмаа