АНУ-д ажиллаж, амьдардаг Гансүхийн Зулцэцэг хэмээх монгол бүсгүй сураггүй алга болоод хорь гаруй хоногийн хугацаа өнгөрч буйг өмнө бид мэдээлсэн билээ. Г.Зулцэцэг 38 настай бөгөөд АНУ-ын Чикаго хотын баруун хойд захын ДесПлэйнес хотоос гурван долоо хоног гаруйн өмнө алга болжээ.

Тэгвэл түүний цогцос байж болзошгүй танигдахын арга үгүй болсон цогцосыг унаж явсан машинаас нь олжээ. Түүнийг машиныг хуучин машин цуглуулдаг газар аваачсан байжээ. Хуучин машины тавьдаг газрын ажилтнууд тэвшинд нь эмэгтэйн цогцос байгааг анзаараагүй гэнэ. Одоогоор хэргийг шалгаж байгаа бөгөөд тухайн хохирогч эмэгтэй Зулцэцэг байж магадгүй ч яг нарийн дүгнэлт гараагүй гэж цагдаагийн газраас мэдээлжээ.