Ерөнхий боловсролын сургуулийн тав, ес, 12 дугаар ангийн сурагчдын шалгалтын хуваарь гарчээ. Тав, есдүгээр ангийн сурагчид суурь боловсролын түвшингөө шалгуулах бол 12 дугаар ангийн сурагчид бүрэн дунд боловсрол хэрхэн эзэмшсэнээ шалгуулах юм.

Бага ангийн сурагчдаас математик, Монгол хэл, Байгаль шинжлэлийн хичээлээр шалгалт авах аж. Харин есдүгээр анги төгсөгчид нийгмийн ухаан, математик, монгол хэлний мэдлэгээ шалгуулах юм байна. Мөн төгсөх ангийн сурагчид математик, монгол хэл, гадаад хэлний хичээлээр шалгалт өгөх бөгөөд сонгон судалсан нэг хичээлээр мөн шалгалт өгнө.

 

Шалгалтыг улс орон даяар нэгэн зэрэг эхлэх бөгөөд энэ сарын 26-наас зургадугаар сарын 2-ны өдөр үргэлжлэх юм байна.

 

Анги

Шалгалтын нэр

Шалгалт авах өдөр, эхлэх цаг

5-р анги

Байгаль шинжлэл

6-р сарын 2-нд 1300 цагт

Математик

5-р сарын 31-нд 1300цагт

Монгол хэл

5-р сарын 26-нд 1300цагт

9-р анги

Монгол хэл

5-р сарын 27-нд 1000цагт

Нийгмийн ухаан

6-р сарын 2-нд 1000 цагт

Байгалийн ухаан

5-р сарын 31-нд 1000цагт

Математик

5-р сарын 30-нд 1000цагт

12-р анги

Гадаад хэл

5-р сарын 27-нд 1000цагт

Сонгосон агуулга

5-р сарын 30-нд 1000цагт

Математик

5-р сарын 26-нд 1000цагт

Монгол хэл

5-р сарын 25-нд 1000цагт