Үндэсний их баяр наадам удахгүй болно. Үүнтэй холбоотойгоор “Наадмын” тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ удаад зөвхөн сур харваачдын цолонд нэмэлт өөрчлөлт орох юм байна.

Үндэсний сурын харваанд ганцхан төрлийн цол олгож байгаа нь харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлага байна гэж УИХ-ын гишүүд үзжээ. Тиймээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсоруулсан байна.

Хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд 3-р байр эзэлсэн харваачид “Гоц харваач” цол, 2-р байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын хошой мэргэж цол олгохоор тусгажээ. Мөн улсын хошой мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгох юм.

Энэ саналыг харваачдын 15-р ээлжит хурлаар шийдвэрлэсэн байна. Тиймээс хуулийн төслийг батлахтай холбоотойгоор ямар нэг эсэргүүцэл үзүүлэхгүй аж.

Хуулийн төсөл батлагдснаар Дархан мэргэн цолыг 4, Даяар дуурсах мэргэн цолыг 3, Гарамгай харваач цолоор 20, Гоц харваач цолоор 21 хүнд тус тус нөхөж олгогдох юм байна.

Хуулийн төсөл батлагдснаар ямар нэгэн зардал улсын төсвөөс гарахгүй гэдгийг төсөл санаачлагчид мэдэгдэж байна.