Өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар өрийг өглөг гэж өөрчилөх санааг оруулж ирэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Батбаяр аа, чи нээрээ бонд болгочих. Тархин доторх бодлоо өөрчлөх цэглэх ёстой, зөв болгох ёстой гэж хэлдэг. Өөрөө энэ бодлоо цэгцэл. Өөрийгөө зас, тархи толгойгоо цэгцэл. Гадаад дотоодын эдийн засгийн онолын сэтгүүлийг унш. Үг үсгээр хөөцөлддөг зүйл чинь сайн үр дагавар авчрахгүй. Бид өрийг яаж буулгах вэ. Өрийг өглөг гэж өөрчилснөөр улс орон хямралаас гарахгүй" хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Үг солиод өөрчлөгдөнө" гэсэн юм.