Би найз залуутайгаа жил гаран үерхсэн. Айлын бага, эрх хүү гэдгийг нь мэддэг л дээ. Үерхээд жил гаран болж байгаа. Жирэмсэн болсон болохоор бэр гуйсан. Одоо найз залуугийндаа байгаа. Ажиглаад байхад манай хүн ерөөсөө л ээжийнхээ үгээр байдаг юм байна. Ээж бид 2ынх нь санал зөрөхөөр шууд ээжийнхээ талд орж байна лээ.

Ядаж л баасандана гээд найзуудтайгаа гарах юм. Намайг битгий гэхээр ээж нь гар гар, хүүхдээ төрөхөөс өмнө, ээжийгээ байгаа дээр гараад нарги цэнгэ, яв гэх юм. Би нөхрөө явуулахгүй биш явуулдаг л даа. Гэхдээ баасан гараг бүрт гаргамааргүй байна ш дээ. Ядаж хэдэн цаас нь хаа юм. Баасан гара бүр шоудана, бямба гараг бүр найзуудтайгаа пс тоглоно. Заримдаа хоногоор тоглодог.

Энэ мэтээр жижиг ч юм шиг хэрнээ асуудал их байнаа. Ээжтэй нь 2уулаа байхаар гайгүй л байна л даа.Ээж нь ч нэг их үглээд байдаггүй юм. Үглүүлэхээр юм хийхгүй гэж хэрэндээ л хичээж байна.

Гол нь намайг хичээх бүрт манай хүн улам л орж гарах нь нэмэгдээд, цаашаа болоод байх шиг санагдаад байна. Нөхөртөө хэлэх гэхээр бас хэрүүл болох юм болов уу? Гээд хэлэхгүй чимээгүй л байгаад байна. Ээжийн ийм эрх хүүхэдтэй яаж насыг барнаа...

Эсвэл би жирэмсэн болохоор хямраад байна уу? Эхнэр хүн энэ бүхнийг тэвчиж амьдрах ёстой юм болов уу?