Манай улсын хүнсний аюулгүй байдал хэдийнээ алдагдсан. Чанар, стандартын байдал алдагдсаар хэрэглэгчид хохирох тохиолдол буурахгүй гарсаар байгааг холбогдох байгууллага анхааралдаа авч, шалгах цаг болжээ.

Учир юу гэхээр рекламаараа хүүхэд, багачуудын гэлтгүй томчуудын арааны шүлсийг асгаруулдаг алдарт "Kowаr" компотноос өт гарч ирэв. Нэгэн хэрэгчлэгч хоёр өдрийн өмнө Нарантуул-2 захаас тус компотыг худалдан авчээ. Гэртээ харьж идэж байтал аяганд нь "хорхой" орчихсон байгааг та гэрэл зургаас харж байна.

 

"Kowаr" компотыг “Баясах трэйд” ХХК-ийн импортлон оруулж ирдэг гэдгийг хэрэглэгчид андахгүй мэднэ. Ийнхүү тус компотноос өт гарч ирж байгаа нь анхны тохиолдол биш юм. Үргэлж л "иргэд өт гарч ирлээ" хэмээн цахим ертөнцөд зургийг нь оруулж, сэрэмжлүүлэг хүргэдэг. Өдгөө хэрэглэгчид өт гарч ирэхэд цочирдохоо байж "Байнга л өт гарч ирдэг ш дээ" хэмээн байх ёстой зүйл байрандаа байгаа юм шиг хүлээж авах болжээ.

Энэ мэтчлэн өттэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд байвал Монголчууд бид хэд наслах бол... Хүнсний аюулгүй байдлыг хангахын төлөө ажилладаг холбогдох байгууллага нь шалгаж, арга хэмжээ авах биз ээ.

О.Ариун