Өнгөрсөн 2014 оноос эхлэн Засгийн газрын шийдвэр гарч, бензин их иддэг, үнэтэй машин унадаг дарга нарын авто машиныг буцаан авч, жижгэрүүлж, төсвийн мөнгө хэмнэх ажил өрнөсөн байдаг.Тухайн үед Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд албаны нэрээр Ланд 200, Ланд 105 гэх хоёр жийп машин унадаг бөгөөд Засгийн газрын шийдвэрийг үл тоон машинаа унасаар байгаа гэх мэдээлэл гарч байв.

Түүнтэй холбоотой асуудал ингээд зогсохгүй. Тэрбээр сумдын ИТХ-ын дарга нарт хурлын шийдвэр баталгаажуулж цохьдог алхыг өндөр үнээр буюу 300 мянгаар шахсан. Мөн төлөөлөгчдөд зах зээлийн үнэ нь 700 мянган төгрөгийн ханштай “ipаd 2”-ыг 1.2 сая төгрөгөөр нийлүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сангаас хууль зөрчөөд ИТХ-ын даргын албан хэрэгцээнд 140 сая төгрөгөөр “Ланд 200” автомашин аваад өгчихсөн байжээ. Уг нь Орон нутгийн хөгжлийн сангийн хуульд “Удирдлагын зардлыг хангахгүй” гэж заасан байдаг байна.

Үүнээс гадна Газрын тухай хуулийг зөрчиж ИТХТ-ийн хуралдаанаар аж ахуйн нэгжид газар олгожээ. Дээрх асуудлыг Увс аймаг дахь сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн С.Анхбаяр өнгөрсөн жил хөндсөн байдаг. Гэтэл түүнийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд цагдаад өгч шалгуулжээ. С.Анхбаярыг сар гаруй шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Гэвч прокуророос хэрэг үүсгэснээр дахин таван сар шалгуулжээ. Ингээд 5 сарын дараа С.Анхбаяр Ч.Чимидийг гүтгээгүй болох нь тогтоогдож, түүний гаргасан баримтууд үнэн болж таарсан аж.

Тэгвэл хамгийн сүүлд Ч.Чимид гэх энэ нөхөр хүний орон байрыг эрх мэдлээ ашиглан бусдад шилжүүлэхэд нөлөөлсөн хэмээн түүнийг Увсын иргэн буруутгаж, хууль хяналтынханд хандаад эхэлжээ.

Ч.Чимид гэж хэн бэ

Тэрбээр фикийн багш мэргэжилтэй бөгөөд 1988-1989 онуудад Увс айгийн Өмнөговь сумын дунд сургуульд фикикийн багшаар ажиллаж байгаад, Улаангом сумын 1-р 10 жилийн сургуульд 1997-2004 он хүртэл багшилж байжээ. Харин 2007 оноос 2014 он хүртэл ЗДТГ-ын Нийгмийн бодлого зохицуулалтын газрын дарга хийж байсан байна. Дээрх албан тушаалаа хашиж байхдаа буюу 2012 оны сонгуулиар, ИТХ-ын даргаар сонгогдсон түүхтэй нэгэн юм байна.

Н.Чимэг